ОРХОН: Жилд дунджаар 20 мянган жуулчин Орхон аймгаар дайрч өнгөрдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-23 13:40:34
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны дагуу Орхон аймаг  “Зэс фестиваль”, “Бүргэдийн баяр”, “Бүх ард түмний өвлийн спортын наадам”,  “Хүүхдийн спортын өвлийн наадам”-ыг зохион байгууллаа.

Мөн “Байт харвааны  заалны улсын аварга шалгаруулах  XV тэмцээн”, “Өсвөрийн үндэсний хөгжимчдийн “Уран эгшиг” улсын VIII уралдаан”, “Хэрэглэлтэй пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулж аймаг, орон нутгаа сурталчиллаа.

Түүнчлэн “Улсын биологийн XXXIII  олимпиад”, “Соёлын сэргэлт-2023” аян, Монголын сор болсон  дүрслэх урлагийн 30 бүтээл,  “Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн сор олдворууд”-ын үзэсгэлэн зохион байгууллаа.

Энэ онд зочлох үйлчилгээний салбараас орон нутгийн төсөвт 3 тэрбум төгрөгийн  орлого төвлөрүүлжээ.  Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй  25 зочид буудал, 10 дэн буудалд 20 мянган иргэн үйлчлүүлснээс 500 нь гадаадын иргэн  байна.

Жилд дунджаар 20000-30000 гадаад, дотоодын жуулчин Орхон аймгаар дайрч өнгөрдөг байна.   2020 онд 17044, 2021 онд 21500, 2022 онд 39687 жуулчин Орхон аймгаар дайрч, түр саатсан байна.   

Холбоотой мэдээ