БУЛГАН: Бунхан толгой “Эрүүл мэндийн зам”- тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-23 10:57:43

Булган, 2023 оны арваннэгдүгээр сарны 23 /МОНЦАМЭ/. Булган сум  аймгийн төсвийн 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бунхан  толгой руу гардаг Эрүүл мэндийн зам тавьсан нь  зөв ажил болсон байна.

 

Булган аймгийн түүхэн дурсгалт газрын нэг  хуучнаар Вангийн хүрээний хойд талд байдаг 1500 м өндөр 1905 онд XIII далай лам Түвдэнжамц вангийн хүрээнд ирж өвөлжихдөө энэ овоон дээр гарч ерөөл, тарни уншиж сан тавьсанаас Жамган богдын овоо гэж нэрлэх болсон.

 

Түүнээс хойш Сайд нарын зөвлөлийн 1966 оны 6.29 № 184 дүгээр тогтоолоор Ардын Хатанбаатар Магсаржавын бунхныг байгуулсан. Барилгын архитекторчоор н.Өлзийхишиг ажиллаж баатрын дуулга хэлбэртэй цагаан саарал өнгийн чулуун барилгын орой, хормой хэсэг нь хөх өнгийн будгаар будсан төмөр хаалгатайгаар хийсэн байна.











Холбоотой мэдээ