Өвлийн спортын холбоодын удирдлагуудтай уулзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-21 17:34:16

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өвлийн спортын төрөл болох цана, тэшүүр, биатлон, хоккей, люж чарга, кёрлингийн холбооны удирдлагуудтай уулзжээ.


Уулзалтаар “Канвон 2024” Залуучуудын өвлийн IV олимп, “Милан-Кортина 2026” өвлийн XXV олимпын наадмын тухай мэдээлэл хүргэж, баг тамирчдын бэлтгэл ажлын тухай болон тоног төхөөрөмж, барилга байгууламжийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцэв.


МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар МҮОХ-ноос өвлийн спортын төрлүүдэд түлхүү анхааран ажиллаж буйг онцолсон бөгөөд 2022-2023 оны хугацаанд цана, тэшүүр, кёрлинг, биатлон, хоккейн дасгалжуулагчид болон тамирчдад чиглэсэн олон улсын зургаан хөтөлбөр хамтран хэрэгжүүлснийг дурдлаа.


“Канвон 2024” залуучуудын олимпод оролцохоор манай уулын цана, гүйлтийн цана, биатлоны нийт 11 тамирчин эрхээ авсан байна.  

Холбоотой мэдээ