ОРХОН: Ирэх оны хөрөнгө оруулалт хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-21 17:10:20
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Ирэх оны төсвийн төслийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Төрийн аудитын байгууллагад хуулийн хугацаанд нь хүлээлгэн өглөө.

Орон нутгийн удирдлагууд 2024 оны төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгахын тулд  “Санаачилгатай Эрдэнэт хүн” төслийг хэрэгжүүлж цаасан болон цахимаар санал авчээ. Харин Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг боловсруулахдаа Баян-Өндөр, Жаргалант сумын Багийн Иргэдийн Нийтийн хурал болон иргэдийн уулзалтын үеэр авсан байна. Эдгээр саналыг эрэмбэлж ирэх оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд тусгахаар болжээ. Тухайлбал, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэх, авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ