Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-22 12:27:08

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид Хэнтий аймгийн төв Чингис хотноо хүрэлцэн ирлээ.

Тэрээр ард иргэдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад  хариулт өгөхөөр АДБ-ийн Хан Хэнтий чуулгад иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байна.

Мөн Хэнтий аймгийн сумдад ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.

Хэнтий аймагт ажилласны дараа Ерөнхий сайд  Дорнод аймгийг зорих юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

Холбоотой мэдээ