Найман өрөг дараалан хожсон Д.Амарсайхан Дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-10 17:48:31

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оман улсын Мускат хотноо энэ сарын 2-нд эхэлсэн.


Маргааш өндөрлөх тус тэмцээний U2000 ангилалд Д.Амарсайхан эхний 8 өргөөс 8 дараалан ялалт байгуулж сонирхогчдын Дэлхийн аварга боллоо. Ийнхүү Д.Амарсайхан сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болж байна. Тэрбээр 2019 оны тус тэмцээнээс анхны түрүүгээ авч байв.


Тус тэмцээнд манай улсаас нийт 19 тамирчин оролцож оюун ухаан, ур чадвараа сорьж байна.


Өнөөдөр сүүлийн өргүүд явж дуусах ба U 1700, U 2300 ангиллуудын аваргын төлөөх тоглолтуудыг манай тамирчид хийх ажээ. 

Холбоотой мэдээ