Үндэсний дээд лигт шилдэг тоглогчид нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-10 15:15:28

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. МСБХ-ны Дээд лигийн 2023/2024 оны улирлын тоглолтууд 11 дүгээр сарын 3-нд UG аренад эхэлсэн билээ. Тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 6 баг өрсөлдөж байна.


Одоогоор “Сэлэнгийн Бодонгууд” ялснаар хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байгаа юм. “Selenge Bodons” багийн дасгалжуулагч Д.Лхагваа “Цаашдаа улам нягт тоглох болно. Манай нэг гадаад тоглогч ирчихсэн байгаа, нөгөөх маань 9-нд Монголд ирнэ” гэж ярилаа.


Үндэсний дээд лигийн "Сэлэнгэ Бодонс" багт Фреди Лиш нэгдэхээр өнөөдөр Монгол Улсад газарджээ. Тэрбээр ирэх ням гарагт буюу 11-р сарын 12-нд IHC Apes-ийн эсрэг эхний тоглолтоо хийх нь ээ.

Холбоотой мэдээ