10 гаруй га-аас төмс, хүнсний ногоо хураагаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-21 20:21:16

Өмнөговь аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 10 гаруй га-аас төмс, хүнсний ногоо хураагаад байгаа бөгөөд 8,4 га-аас 80,1 тн төмс, 4,5 га-аас 123,4тн ургац хураан авсан мэдээтэй байна.

Говь нутгийн хөрсөнд газар тариалан эрхлэх нь хэцүү ч шим тэжээл сайтай ургац хураадаг онцлогтой учир говьчууд жил бүр тариалалтаа нэмэгдүүлсээр байгаа юм. Өмнөговь аймгийн хэмжээнд 434 өрхийн 579 тариаланч, 14 аж ахуй нэгж, 10 байгууллага 223 га талбайд төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ тариалжээ. Энэ нь өмнөх оныхоос 24,2 га талбайгаар буюу 10,9 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа юм.

Газар тариалангийн салбарт 25 морины хүчин чадалтай 45 трактор ажиллаж байгаа гэнэ. Мөн 10 булаг шандаас эх авсан услалтын систем ашиглан газар тариалан эрхлэж байгаа ажээ. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ