Хүүхдийн мөнгөнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим журмыг баталжээ.
Энэ оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хүүхдийн мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 1-нээс тооцож 2016 оны 9 дүгээр сард багтааж олгох юм.
Харин үлдэгдэл 40 хувьд хүүхдийн мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банкинд байруулж тодорхой хугацааны дараа нөхөж олгох аж.
Б.Туул