БУЛГАН: Иж бүрэн тоглоомын талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-08 17:17:37

Булган, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хангал сум орон нутгийн хөгжлийн сангийн 407.0 сая төгрөгийн санхүүжилтээр орчин үеийн стандартад нийцсэн иж бүрэн биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулж, хүлээн авлаа.





Хангал сумын хувьд орон нутгийн төсвөө өөрөө бүрдүүлж буй сум юм. Хүүхдийн тоглоомын талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбай, волейболын талбай, гүйлтийн зам, бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомууд гээд нийт 432 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэсэн байна.


Хангал сумын иргэдээс хамгийн их ирүүлсэн сумын төвдөө “Хүүхдийн тоглоомын талбайтай болох” саналын дагуу 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр уг ажлыг хийжээ. 





Холбоотой мэдээ