ХӨВСГӨЛ: Ирэх онд болох эвент үйл ажиллагаануудыг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-03 10:12:35

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын тулгуур төв болон хөгжих зорилт дэвшүүлж, гадаад дотоодын аялагчдыг татах олон эвентүүдийг жил бүр зохион байгуулж байна.


Ирэх онд болох эвент үйл ажиллагаануудыг танилцуулж байна.



“Хөх сувд” мөсний баяр Хатгал тосгонд 2024 оны 3 дугаар сарын 2,3-нд болно.


Мөсний загасчлалын “Хөвсгөлийн цом” олон улсын тэмцээн Ханх сумын Хороо голын адагт 3 дугаар сарын 15-18-нд, “Цаа цасны баяр” Цагааннуур суманд 3 дугаар сарын 5,6-нд болно.


“Даль цэцгийн баяр” Эрдэнэбулган суманд 5 дугаар сарын 13-нд болно. 


“Цаатан” фестиваль Жанхайн цагаан эрэг Далай тур жуулчны баазад 7 дугаар сарын 6,7-ны өдөр тус тус болох ажээ.

 


Холбоотой мэдээ