Т.Тулга, С.Жамбалжамц нарт хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-01 15:17:46

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг “Ханжөү 2022” Азийн наадмын чөлөөт бөхийн 57 кг-ын жингийн аварга Т.Тулга болон дугуйн засмал замын бөөн гараатай уралдаанаас хүрэл медалийг эх орондоо авчирсан С.Жамбалжамц нарыг өчигдөр Олимпик хауст хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 

Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамирчид нь нийгэм даяар үлгэр дуурайлал үзүүлж, эерэг зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Олимпын хөдөлгөөний гол цөм хэмээн онцолж, МҮОХ-ноос тамирчдаа уриалан нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлэхээр ярилцсан байна.

 

Түүнчлэн МҮОХ-ны Тамирчдын комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон тамирчдад тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж, "Парис 2024" Олимпын наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөжээ.

Холбоотой мэдээ