Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-31 16:12:13

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит Нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний III шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 3 дахь өдрөө үргэлжилж байна.


Тэмцээний III шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн, Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургууль, 47 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль, 33 дугаар сургууль,Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, “Гүн Галуутай” цогцолбор сургууль, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургууль, “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль, 31 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, “Өнөр” цогцолбор сургууль,Хан-Уул дүүргийн “Орхон Хасу” дунд сургууль,15 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль, 24 дүгээр сургууль гэсэн 18 багийн 432 хүүхэд уран нүүдэл, оюун ухаанаараа “Их нүүдэл” тэмцээний аваргын төлөө өрсөлдөж байна.

 

Холбоотой мэдээ