Нөхөн сэргээлтийн дүнд Их харганатын голын голдирол сэргэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-10-30 14:51:40

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 1229 га талбайд энэ онд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөн, Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол гэх байршилд ажиллажээ.


Тус газарт 1079 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлээ. Үлдсэн 150 га талбайг 11 дүгээр сард гүйцээн, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Нөхөн сэргээлтийн үр дүнд Их харганатын голын голдирол бүрэн сэргэжээ. Зөвхөн Ерөө сумын нутагт энэ онд 1627 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байгааг БОАЖЯ мэдээлэв.



Экологийн цагдаагийн алба, аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудтай хамтран 2020-2022 онд 6285 га талбайд техникийн, 2086 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Харин энэ онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий нэртэй газарт хариуцлагагүй бичил уурхай, хууль бус уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 398.7 га талбайд “Оюу толгой” ХХК-иар техникийн нөхөн сэргээлт хийлгэж хүлээн авсан байна.

 

Холбоотой мэдээ