Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн баярт оролцох зочид ирсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-21 12:22:32

Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойд оролцох зочид төлөөлөгчид Увс аймагт хүрэлцэн ирсээр байна.

Өчигдөр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат нараас гадна Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Л.Тэрбиш тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Өнөөдөр түүний хүү Ю.Зориг, ач охин Анастасия, дүү Ю.Жавзан нараас гадна ах дүү хамаатнууд нь, “Цэдэнбал академи”-ийн удирдлага зэрэг зочид ирэх юм.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ