ЕБС-иудын номын санд "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем" нэвтрүүлж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон “Боловсрол МН” төслийн хүрээнд БШУЯ, БЕГ, "Гэрэгэ ЭдТек" ХХК хамтран "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем"-ийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэжээ.
Энэхүү системд улсын хэмжээнд 838 сургууль нэгдэж
-Орон нутагт ерөнхий боловсролын 556 сургууль
-Нийслэлд ерөнхий боловсролын 282 сургууль бүртгэгджээ.
Мөн уг системийг 16 мянга гаруй багш ажилтан ашиглаж байна. 2023-2024 оны хичээлийн жилд нөхөн хангалтаар авсан 1.4 сая сурах бичгийг коджуулан бүртгэж, 6-12 дугаар ангийн сурах бичгийн төлбөрийг пос машины тусламжтай Төрийн сангийн дансанд шууд байршуулах боломж бүрдэж байна.