Б.Эрхэмбаяр гурав дахь “Их дуулга”-аас медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-25 10:31:26

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. "Abu Dabi Grand Slam -2023" тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд манай улсаас "Улаанбаатар Их дуулга"-ын аварга, "Хонг Конг Опен" Азийн нээлттэй тэмцээний аварга ОУХМ Б.Эрхэмбаяр зодоглож, хүрэл медалийн болзол хангалаа.

 

Тэрбээр "А" хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөж, ОХУ-ын Алескеров Рюат, Латвийн Де Анжелис Антони, Их Британийн Холл Сэймүль нарыг тус тус ялж хэсгээсээ гарчээ.

 

Улмаар хагас шигшээ барилдаанд Узбекистаны Тиловов Мухриддинд торгуулиар ялагдаж хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Киргизбаев Гусмантай тунасан байна.

 

Хүрэл медалийн төлөө нэмэлт цагт өрсөлдөгчөө буулгаж авснаар энэ оны 3 дахь "Grand Slam" тэмцээнээс хүрэл медаль  хүртлээ.

 

Холбоотой мэдээ