Хүүхэд харах үйлчилгээ өдөрт 12 цаг ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймагт хүүхэд харах үйлчилгээ төлөвших шатандаа орсон тухай хүүхэд, гэр бүлийн байгууллагын дарга Х.Пернегүл мэдээллээ.
Сумдад 120 орчим, аймгийн төв болох Өлгий хотод 35 үйлчилгээ өнгөрсөн хавраас үүсч үйлчилгээ хийж эхэлсэн. Хүүхэд харагчид боломжийн цалинтай, улсаас зохих хэмжээний санхүүжилт хийгдэж байгаа бөгөөд өдөрт 12 цаг ажиллана.
Хүүхэд харах үйлчилгээ хийдэг хүмүүсээс сар бүр тайлан авч, сум бүрээр явж үзлэг шалгалт хийдэг. Удахгүй Толбо, Дэлүүн, Булган сумдаас шалгана. Гэхдээ өнгөрсөн хавраас хөдөөнийхний дийлэнх нь гэр цэцэрлэг маягаар ажилласан. Харин хүйтний улирал эхлэхэд стандартын байрны асуудал тулгарах болж байна.
Ш.Айзаря