ХӨВСГӨЛ: Хадлан тэжээл бэлтгэл 82,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-23 13:06:32

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 23 сум, 1 тосгонд 21914 малчин, мал бүхий өрхөд 5,9 сая толгой мал өвөлжинө. Өнөөдрийн байдлаар хадлан тэжээл бэлтгэл 82,9 хувьтай үргэлжилж байна.


Засгийн газрын энэ оны 279 дүгээр тогтоолын хүрээнд сумын аюулгүйн нөөцөд нийт 1440 тонн өвс, 960 тонн тэжээлийг бэлтгэхээс одоогийн байдлаар сумын аюулгүйн нөөцөд 432 тонн өвс 29,0 тонн тэжээлийг бэлтгээд байна.


Энэ онд аймгийн хэмжээнд малчид 226.3 мянган тонн байгалийн хадлан, 15.0 мянган тонн давс, хужир шүү, 366 тонн гар тэжээл бэлтгэхээс 187,6 мянган тонн байгалийн хадлан, 5,0 мянган тонн давс, хужир шүү, 220 тонн гар тэжээл, 3.5 мянган тонн ногоон тэжээл тус тус бэлтгэж 82.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

 

Холбоотой мэдээ