Уурын зуухнууд 15-20 хоногийн түлшний нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-21 01:13:13

Завханы уурын зуухнууд халаалтаа өгч эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд 12 уурын зуух иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад халаалт өгч байгаа билээ. Уурын зуухнууд өвлийн бэлтгэл ажлаа хангалттай хийсэн бөгөөд нүүрс татан авалтаа ид хийж байна. Өнөөдрийн байдлаар Улиастай сумын 8 уурын зуух 15-20 хоногийн нөөц нүүрсийг татан аваад байгаа юм.

Халаалтын үнэ Улиастайд орон сууцны айлууд квдрат метрээс үл хамааран 9000-12000 мянган төгрөг, хувийн сууцнууд квдрат метрээс хамаарч жилд 470-530 мянган төгрөг төлдөг байна. Өнгөрсөн зун Улиастайн гурван уурын зуух тоног төхөөрөмж, шугамын шинэчлэлтийг хийжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ