Завханд Хавдар судлалын эмч нарын баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-21 01:05:53

Завханд “Хавдрын эсрэг үндэсний аян”эхэллээ.

Энэхүү аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 10 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй баг тав хоногийн хугацаанд ажиллаж үзлэг оношилгоо, мэдээлэл сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаас гадна зарим мэс заслыг хийх ажээ. Хавдрыг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа "Хавдрын эсрэг үндэсний аян" орон нутагт нэлээд үр дүнгээ өгч байгааг эмч мэргэжилтнүүд энэ үеэр онцоллоо.

Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд 90 гаруй мянган хүнд үзлэг оношилгоо хийж, 380 хорт хавдрыг илрүүлсэн бол 7000 гаруй хавдрыг өмнөх үед нь илрүүлэн эмчилж, 403 яаралтай мэс заслыг орон нутагт нь хийжээ. Аяны багийнхан Завхан аймагт ажилласныхаа дараа Сэлэнгэ аймгийг зорих юм.

Б.Мягмарсүрэн/Завхан/

 

Холбоотой мэдээ