Тулааны спортын дэлхийн наадмаас Б.Бадрал мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-23 10:58:44

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дэлхийн тулааны спортын наадам Саудын Арабын нийслэлд болж байна.


“World combat games-2023” Дэлхийн тулааны спортын их наадмын сумо бөхийн төрөлд сонирхогчийн сумо бөхийн дэлхийн хошой аварга Б.Бадрал мөнгөн медаль хүртлээ.


Энэ төрөлд манай улсаас хоёр тамирчин өрсөлджээ. Залуучуудын дэлхийн аварга Ц.Мэндсайхан хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан бол Б.Бадрал -115 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн байна.

 

Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, сонирхогчдын сумогийн дэлхийн хошой аварга Б.Бадрал өнгөрсөн зун долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байсан юм.  

Холбоотой мэдээ