АИ-92 авто шатахууны 23 хоногийн нөөцтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 94195 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.
Тодруулбал, А-80 авто бензин 20, АИ-92 авто бензин 23, АИ-95 авто бензин 15, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
Үлдэгдлийн
хэмжээгээр нь авч үзвэл,
А-80 авто бензин
3375 тонн
АИ-92 авто бензин
28541 тонн
АИ-95 авто бензин
2005 тонн
Дизель түлш 58824
тонн үлдэгдэлтэй байна.
Бүсчилбэл Баруун
бүс 8907 тонн, Хангайн бүс 4875 тонн, Төвийн бүс 22810 тонн, Зүүн бүс 4542 тонн
шатахууны нөөцтэй байгаа аж.