“Лос-Анжелес 2028” олимпын наадамд хүндийг өргөлтийн төрөл үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-17 10:11:30

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хүндийг өргөлтийн спорт нь 1920 оны Бельгийн наадмаас хойш Олимпийн наадамд байсаар ирсэн боловч допинг, авлигын дуулиан, засаглалын хэд хэдэн доголдлын улмаас “Лос-Анжелес 2028” оны анхны хөтөлбөрөөс хасагдсан юм.


Гэсэн ч ОУОХ-ны допингийн эсрэг удирдлагыг Олон улсын шинжилгээний агентлагт шилжүүлж, Спортын арбитрын шүүхэд шийтгэл ногдуулсан тул Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл Мумбайд болж буй хурлаар таван жилийн дараа болох наадамд хүндийг өргөлтийн төрөл оролцох эрхийг нь баталлаа.

Холбоотой мэдээ