Ю.Цэдэнбалын нэрэмжит тайлант өдөрлөг зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-20 15:48:05

Дорнод аймгийн төв, хөдөөд “Хүүхдийн төлөө фонд”-ын хөрөнгөөр барьж босгосон барилга байгууламжийн нэг нь Чойбалсан хотын аймгийн тэргүүний 12 дугаар цэцэрлэг юм.

Г.Алтансувд эрхлэгчтэй тус цэцэрлэгийнхэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд хүүхэд багачууддаа түүний амьдрал, тэмцлийн талаар ярьж ойлгуулах, тэдний сурсан мэдсэн зүйлийг эцэг эх, олон нийтэд тайлагнах өдөрлөг зохион явуулав.

Тус цэцэрлэг Цэдэнбал Филатовагийн санаачилгаар анх байгуулагдаж, 1982 оны 8 дугаар сарын 25 ны өдөр 4 бүлэг, 16 багш, ажиллагсадтай, 90 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнгөрөгч 34 жилийн хугацаанд өргөжин тэлсээр өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгийн 11 бүлэгт 400 гаруй хүүхэд хүмүүжиж, сургуулийн өмнөх боловсролыг олж авч байна. 

Аймгийн тэргүүний 12 дугаар цэцэрлэг нь бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах эрүүл идэвхтэй, бодит эко орчин бүрдүүлэхэд анхаарч ажилладгаараа бусад цэцэрлэгээс давуу онцлог гэж хэлж болно.

Б.Туяа

Холбоотой мэдээ