СЭЛЭНГЭ: Төмс, хүнсний ногооны хураалт 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-13 12:50:15

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 65.9 мянган га-гаас 107.5 мянган тонн үр тариа, үүнээс 64.2 мянган га-гаас 105.2 мянган тонн улаанбуудай хураан аваад байна.

 

Мөн аймгийн хэмжээнд 1.9 мянган га-гаас 27 мянган тонн төмс, 3 мянган га-гаас 49 мянган тонн хүнсний ногоо, 7 мянган га-гаас 10 мянган тонн тэжээлийн ургамал, 14 мянган га-гаас 7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.

 

Үүнээс төмс, хүнсний ногооны хураалт 80 хувьтай байна.

Холбоотой мэдээ