Хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх “Mongolian mining week” чуулга уулзалт энэ сарын 9-13-нд болно.
УУХҮЯ, Монголын
уул уурхайн үндэсний ассоциаци хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Монголын уул уурхайн 7 хоног” чуулганаар салбарын тулгамдсан
асуудлуудаа таван өдрийн турш хэлэлцэх юм. Үүний дүнд салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох, дэлхий
нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг
хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог
хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг
хурдасгах гээд тулгамдаж буй олон асуудлыг шат шатны байгууллагын оролцоотой
хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлно.
Чуулга
уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНВУ, ХБНГУ, БНЭУ, Япон,
Финланд, ӨАБНУ, АНЭУ, Франц, Испани, Пакистан зэрэг хориод улсын 300 гаруй зочин
төлөөлөгч, хөрөнгө оруулагч хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын
3000 гаруй төлөөлөгч оролцох аж.