СЭЛЭНГЭ: “Ивэн түрүү” ХХК усалгаагүй талбайгаас 24-28 центнер ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-30 21:49:50

Сүхбаатар, 2023 оны 9 дүгээр сарын 30. /МОНЦАМЭ/. 2022 оны Улсын аварга тариаланч хамт олон, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум “Ивэн түрүү” ХХК усалгаагүй талбайгаас 24-28 центнер ургац хураан авчээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч тус компанийн тариалангийн талбайд ажиллах үеэр “Ивэн түрүү” компанийн ерөнхий захирал Д.Бат“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тариаланчдад цаг үеэ олсон бодлогын дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийлсэн юм.

 

Тус компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэлтийн хөрөнгийн 600 сая төгрөгийн зээл авчээ.

 

Мөн тус компанийн хамт олон жил бүрийн ургацаасаа 200-300 тн чанар сайтай үрийг нөөцлөн лабораторийн шинжилгээнд хамруулж, дараа жилийн тариалалтад зориулан нутагшуулан тариалж байгаа нь үр дүнгээ өгсөн байна.

 

Эднийх эргэлтийн 2100 га талбайтай бөгөөд энэ жил 1200 га талбайд улаан буудай, 400 га талбайд малын тэжээл, тосны ургамал тариалжээ.

Холбоотой мэдээ