БАЯНХОНГОР: Сурагчид төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-29 13:59:58

Баянхонгор, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг ахлах ангийн сурагчдад танилцуулах аяллыг аймгийн ИТХ-аас санаачлан, үе шаттай зохион байгуулж байна. 


Аяллын хүрээнд Ерөнхий боловсроын Номгон сургуулийн 10а ангийн сурагчид аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзаж, Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлах ажлын зохицуулах салбар зөвлөл, Хурдан төв, Хууль тогтоомж сурталчлах төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн үеэр сурагчид төрийн байгууллагын бүтэц, ажиллагаа, бодлого, төлөвлөлт, хэрэгжилт үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй болсон байна.


Энэ үеэр холбогдох албадаас ИТХ, ЗДТГ-аас орон нутгийн хэмжээнд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлаар танилцуулга хийжээ.


Аялалд хамрагдсан сурагчид аймгийн удирдлагад "Сонирхон хичээллэдэг спортоороо  улс, бүсийн тэмцээнд оролцоход аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлдэг байхыг хүсдэг" тухайгаа хэлсэн бол хүүхдүүдийн гаргасан саналыг дэмжиж ажиллахаа удирдлагууд илэрхийлж байв.




Холбоотой мэдээ