ОРХОН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдтэй уулзаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2023 оны есдүгээр сарын 29, /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн иргэдтэй уулзаж байна.
Уулзалтад Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Эрүүл мэнд, Боловсрол, БОАЖ, Сангийн сайд зэрэг Засгийн газрын 10 гаруй гишүүн, сайд, дэд сайд болон УИХ-ын гишүүн Д.Батлут, Н.Алтанхуяг нар оролцож байна.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050”, “Шинэ
сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны
талаар танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ, “Орхон аймгийн төв талбайд байрлах А.Амар сайдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Түүхэндээ “Мэргэн сайд” хэмээн алдаршсан А.Амар сайдын хэлсэнчлэн, "Бид эх орондоо юу үлдээх вэ? Бид хэрхэн хөгжих вэ гэсэн асуултыг хүн бүр өөрөөсөө асуугаасай гэж хүсэж илтгэлийнхээ эхэнд онцолж байна. “Алсын хараа 2050” бодлогын гол үзэл санаа бол энэ юм. Тиймээс Монгол Улсын Алсын хараа бодлогын бичиг баримт бол хөгжлийн чиг баримжаа юм” хэмээн онцоллоо.
Мөн Орхон аймаг ковидын цар тахлын үед нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэй
оролцсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
иргэдийнхээ цахилгаан, дулааны төлбөрийг төлж Монгол Улсын эдийн засагт онцгой
үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улс
ковидыг амжилттай давсан улс, орны эхний тавд бичигдсэн хэмээлээ.
Иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна.