Украинд тусламж үзүүлэх асуудлаар Конгресст санал хураалт явуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2023 оны есдүгээр сарын 29 /ТASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын зарим гишүүд 2024 онд Украинд 60-80 тэрбум долларын тусламж үзүүлэх асуудлаар ирэх сард санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа тухай “Punchbowl News” портал мэдээллээ.
Сенат дахь БНН-ын зарим гишүүд ирэх онд Киевт үзүүлэх тусламжийн багцыг хуваарилах асуудлаар 10 дугаар сард
Конгресст санал хураалт явуулах бодолтой байгаа ажээ. Ингэснээр 2024 оны 11 дүгээр
сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Украинд үзүүлэх дэмжлэг үргэлжлэх боломжтой болно. Үүнээс гадна, энэ оны 10 дугаар сарын 1-нээс холбооны
засгийн газрын үйл ажиллагаа тасалдахаас
зайлсхийж чадна.
"Киевт
үзүүлэх жилийн тусламжийн хэмжээ үнэхээр гайхалтай өндөр мөнгөн дүнтэй байх бололтой. Жилд 60-аас 80 хүртэлх тэрбум долларын тусламжийг төсөвт суулгах талаар Конгрессийн санал
хураалт явуулахад хүндрэл гарах нь дамжиггүй" гэж уг мэдээнд онцлон тэмдэглэжээ.
Сенат дахь Ардчилсан нам болон БНН-ын гишүүд
холбооны засгийн газрын санхүүжилтийг 11 дүгээр сарын 17 хүртэл сунгах тухай хуулийн талаар урьдчилсан
тохиролцоонд хүрч, Украинд 6
тэрбум орчим долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Хоёр танхимын хууль тогтоогчид
энэ сарын эцэс гэхэд богино хугацааны санхүүжилтийн хуулийн төслийг батлах
ёстой, эс бөгөөс засгийн
газрын үйл ажиллагаа тасалдана.
Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти Украинд
6 тэрбум долларын тусламж
олгох тухай санаачилгыг өмнө нь
эсэргүүцэж байсан юм.
Эргэн сануулахад,
Байдены засаг захиргаа наймдугаар
сарын 10-нд Киевт яаралтай цэргийн тусламж үзүүлэхэд 13 тэрбум доллар, эдийн засаг, аюулгүй байдлыг дэмжихийн тулд Украин болон бусад хэд
хэдэн улсад тусламж үзүүлэхэд
8.5 тэрбум долларыг есдүгээр сарын 30-нд дуусах 2023 оны санхүүгийн жилийн төсвөөс зарцуулах хүсэлтийг Конгресст тавьж байв.