СҮХБААТАР: Хунгийн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-09-27 17:43:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга суманд жил бүр болдог Хунгийн баярыг энэ удаад аймгийн Соёл, урлагийн газраас өргөн хүрээнд зохион байгуулахаар болжээ. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоо илэрхийлжээ.


Энэ талаар аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн бөгөөд Ерөнхийлөгчийг өргөн бүрэлдэхүүнтэй ирнэ гэдгийг хэллээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ эхлүүлсэн Ганга нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн эхний шат амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөн. Улмаар төслийн II шатны санхүүжилтийг мөн шийдвэрлэсэн байна. Төслийн үр дүн, үйл явцын талаар дээрх үйл ажиллагааны үеэр мэдээлэл өгөх аж.


"Хунгийн баяр -2023" үйл ажиллагааны тов одоогоор тодорхой болоогүй байна

Холбоотой мэдээ