Эдийн засаг, санхүүгийн асуудлаар Хятад-Америкийн хамтарсан ажлын хэсгүүдийг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-23 11:39:17

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад ба АНУ эдийн засгийн асуудлаар хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн тухай Хятадын Сангийн яам баасан гарагт мэдэгдлээ.


Энэ нь Бали арал дээр болсон уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын хийсэн чухал тохиролцоог ажил хэрэг болгох зорилготой бөгөөд уг шийдвэрийг Хятадын Шадар сайд, Хятад-АНУ-ын эдийн засаг, худалдааны асуудал эрхэлсэн Хятадын талын ахлагч Хэ Лифэн, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен нарын зөвшилцлийн дараа гаргасан байна.


Ажлын хэсгүүд нь эдийн засаг, санхүүгийн салбарыг хамрах бөгөөд эдийн засгийн ажлын хэсгийг Хятад ба АНУ-ын Сангийн яамны дэд сайдын түвшний төлөөлөгчид, харин санхүүгийн ажлын хэсгийг Хятадын Ардын банк болон АНУ-ын Сангийн яамны дэд сайдын түвшний төлөөлөгчид хамтран даргална.


Хоёр ажлын хэсэг эдийн засаг, санхүүгийн асуудлаар санал солилцохын тулд ээлжит ба яаралтай уулзалт хуралдаануудыг зохион байгуулах ажээ.




Холбоотой мэдээ