ОРХОН: Хүүхэд, залуучуудын театр “Гэгээн Муза-17” наадмаас дөрвөн шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-21 17:44:18
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/.  Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театр драмын урлагийн шилдэг бүтээл шалгаруулдаг “Гэгээн Муза-17” наадмаас дөрвөн алтан цом хүртлээ. Энэ талаар тус театрын уран бүтээлчид хэвлэлийн хурал хийсэн юм.


“Гэгээн Муза-17” наадмын шилдэг найруулагч, шилдэг зохиолчоор “Асаж буй толгод” бүтээлээрээ тус театрын найруулагч, МУСТА Г.Мишээл, шилдэг эрэгтэй дүрээр МУСТА, жүжигчин Б.Эрдэнэхүү, шилдэг зураачаар Б.Сайханбаяр нар шалгарлаа.


Наадмын талаар найруулагч Г.Мишээл хэлэхдээ, “Театрын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза” наадамд манай хамт олон амжилттай оролцож дөрвөн номинацид алтан цомын эзэн боллоо. Театрын бяцхан үзэгчдэдээ болон Эрдэнэт хотын нийт иргэдэдээ баярлалаа. Уран бүтээл бол хамтын хөдөлмөр байдаг. Тиймээс уран бүтээлд хамтран оролцож бүтээлийг маань бүхий л талаар дэмждэг хүн бүрд баярлалаа гэлээ.


Хэвлэлийн хурлын төгсгөлд, театрын уран бүтээлчид “Асаж буй толгод” жүжгийн орлогоосоо Эрдэнэт хотын иргэн Г.Гэгээнсондор охины эмчилгээний зардалд хандивласан юм.



Холбоотой мэдээ