ДОРНОГОВЬ: Цас, мөндөр холилдон оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-18 14:44:24

Алтанширээ /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ суманд энэ оны ёсдүгээр сарын 17-нд цас, мөндөр холилдон оржээ.


Сумын төвийн ус цаг уур орчны хэмжилт дээр аадар бороо орсон гэж тэмдэглэсэн. Гэхдээ үүл хуралдсан зурвас газраараа мөндөр орсон байсныг үгүйсгэхгүй хэмээн аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Нутгийн малчдын ярьж буйгаар  бороо, мөндөр, цас холилдон орсон гэжээ.


Сүүлийн хоёр хоногт Дорноговийн ихэнх нутгаар 1-20  мм  хур тунадас орсон бөгөөд Замын-Үүд, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар ахиу орсон байна. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг ойрын үед хийж байгаа бөгөөд Алтанширээ сумын нутагт орсон хур тунадас үүлс хөгжиж чийг хуралдан байгалийн жамаар орсон хэмээн албаныхан мэдээлэв.


Цаг уур орчны мэргэжилтний хэлж буйгаар энэ сарын 23-нд Дорноговийн  ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ