СЭЛЭНГЭ: Шадар сайд Алтанбулаг дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтын барилгын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-15 16:57:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтод ажиллалаа.

 

Тэрбээр Алтанбулаг хилийн боомтын авто замын шалган нэвтрүүлэх боомтын шинээр барьж буй барилгын үйл явц, шинээр тавьсан авто замын гүйцэтгэлтэй танилцлаа.

 

Алтанбулаг хилийн боомтын авто замын ажлыг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулах бөгөөд ингэснээр боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдэх ажээ.

  

Шадар сайд С.Амарсайхан Боомтын барилгын үйл ажиллагаа удаашралтай явагдаж байгаад анхаарал хандуулж, гүйцэтгэгч компанитай хариуцлага тооцон ажиллахыг үүрэг болголоо.

 

Холбоотой мэдээ