Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргаа чухал үүрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-14 09:12:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны үүрэг оролцооны талаарх сургалтыг Евроазийн бүс нутгийн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сагитов Расих Кадимович сургагч багш нарын хамт Нийслэлийн ИТХ-ын албан хаагчдад олголоо. 


Сургалтын эхэнд НИТХ-ын дарга, Евроазийн бүс нутгийн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" байгууллагын дэд дарга  Ж.Батбаясгалан хэлэхдээ, ТХЗ-ыг НҮБ эсвэл Засгийн газар дангаар хэрэгжүүлэх боломжгүй. Харин түншлэл, хамтын ажиллагаанд үндэслэсэн олон талт оролцоо, ойлголтын хүрээнд амжилттай хэрэгжүүлж чадна. Улс орнууд НҮБ-ын индэр дээрээс баталсан энэ хөтөлбөрийн 65 хувийг орон нутгийн засаг захиргааны оролцоогүй хэрэгжүүлэх боломжгүй. Нийслэлийн нутгийн удирдлагын дээд байгууллага НИТХ-ын ажлын албаны албан хаагчид тогтвортой хөгжлийн талаарх илүү сайн ойлголттой байх нь чухал” хэмээв.


Харин Сагитов Расих Кадимович “Монгол Улс ТХЗ-ын хэрэгжилтэд маш их анхаардаг. Энэ глобал асуудлыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны оролцоо чухал. Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сайн мэддэг, иргэдтэй шууд харилцдаг байгууллага учраас энэ тогтовортой хөгжлийн асуудлыг шийдэх хамгийн анхны нэгж бүрэлдэхүүн юм. Тиймээс өнөөдрийн сургалт албан хаагчдыг мэдээллээр хангахаас гадна хэрхэн, яаж асуудлаа шийдэх боломжуудыг танилцуулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад гол зорилго нь оршиж байна” гэлээ.


"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" олон улсын байгууллагад дэлхийн 140 орны 240 гаруй хот, 175 хотын орон нутгийн удирдлагын холбоо хамаардаг. Улаанбаатар хот 2018-2021 онд тус байгууллагын Евроазийн бүс нутгийн салбарын Зөвлөлд албан ёсны гишүүнээр элссэнийг НИТХ-ын ХМТ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ