Монгол Улсын начин Б.Баатарцолд хоёр өрөө байр бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-16 17:28:53

Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат ХЦ 0165 дугаар анги, Өлгийн хүчтэн дэвжээний бөх Монгол Улсын начин Батчулууны Баатарцолд аймгийн удирдлагууд хоёр өрөө байр бэлэглэв.

Тэрбээр Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Баатарцол улсын харцага Ө.Даваабаатараар тав давж, Улсын начин цол хүртэж, 35 жилийн дараа Баян-Өлгий аймгаас төрсөн улсын цолтон юм. Улсын начин Б.Баатарцол нь «Өлгийн хүчтэн дэвжээ»-нд  тасралтгүй хичээллэж  амжилтанд хүрсэн юм.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ