Хичээлийн шинэ жилийн эхний хичээл “Дэлхийн нийслэл Хархорум” сэдвээр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-01 08:17:18
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хичээлийн шинэ жилийн ерөнхий боловсролын сургуулийн эхний цагийн хичээл Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт видео хичээлээр эхэлнэ.  


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны “Эх хэлний өдөр болгон тэмдэглэх тухай”  25 дугаар зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд үндэсний бичиг, эх хэл, түүх соёлоороо бахархах агуулга бүхий хичээл зохион байгуулна.


Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/338 дугаар тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц", 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө"-г тус тус шинэчлэн баталсан юм. 


2023-2024 оны хичээлийн жилд шинэчлэн баталсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон хичээлийн жилийн зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлийг БШУЯ-наас аймаг, нийслэлийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлсэн байна.





Холбоотой мэдээ