Танзанид олдсон биет “MH370”-ын хэсэг болох нь тогтоогдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-09-16 09:37:33

КУАЛА-ЛУМПУР. /KAZINFORM/. Танзанийн эрэгт өнгөрсөн зургадугаар сард олдсон онгоцны сэгний томоохон хэлтэрхий нь Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH370” дугаарын нислэг үйлдэж яваад сураггүй болсон онгоцных мөн болох нь тогтоогджээ.

2014 оны гуравдугаар сард Малайзын нийслэл Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж яваад сураггүй болсон “Боинг-777” онгоцыг хоёр жил гаруй хугацаанд эрж хайж байгаа бөгөөд уг онгоцны сэг хэлтэрхий байж болох биетүүд сүүлийн үед олдох болсон юм. Уг онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 239 хүн сууж явсан билээ.

Танзанид олдсон онгоцны далавчны хэлтэрхийний тухайд Австралийн Тээврийн аюулгүй байдлын товчоо мэдэгдэхдээ “үүнийг “9M-MRO” бүртгэлийн дугаартай, “MH370” дугаарын онгоцных мөн болохыг тогтоосон” гэв.

Биет дээрх серийн дугаар, огноо болон тамгаар нь “MH370”-ынх мөн болохыг нотолжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ