“48 цаг-Монгол 2016” кино наадмын бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-15 16:23:35

Монголын уран бүтээлчид нэг дор цуглан, 48-хан цагийн дотор хэн хамгийн шилдэг богино хэмжээний кино хийж чадахаа соридог  “48 цаг-Монгол 2016” кино наадмын бүртгэл эхэллээ.

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадам нь киночдын ур чадварыг дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгодог билээ. 

Тус наадмын шилдгээр шалгарсан бүтээл Filmapalooza 2017 буюу 48 цаг Олон улсын кино наадамд оролцож, наадмын дээд шагнал, мѳн 2017 oны Каннын олон улсын кино наадмын бэсрэг киноны ( Cannes Film Festival, Court Métrage) буланд киногоо гаргах эрхийн тѳлѳѳ бусад орны ялагчидтай ѳрсѳлдѳх юм. 

Бүртгэл энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ