СЭЛЭНГЭ: ЭЕШ-д улсын хэмжээнд хамгийн өндөр гүйцэтгэлтэй шалгуулсан багш, сурагчийг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-08-22 15:52:55

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ЭЕШ-д Монгол хэлний хичээлээр улсын хэмжээнд хамгийн өндөр гүйцэтгэлтэй шалгуулан 800 оноо авч бусдыгаа манлайлсан Сүхбаатар сумын ЕБ-ын лаборатори 4 дүгээр сургуулийн сурагч Н.Сарантуяа болон бэлтгэсэн багш Б.Отгонжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

 

Тэрбээр багш, сурагчийн амжилтыг мялааж сурагчид 2 сая, багшид 1 сая төгрөгийн урамшуулал олгож, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

 

Сүхбаатар сумын ЕБ-ын лаборатори 4 дүгээр сургуулийн сурагч Н.Сарантуяа нь аймгийн Монгол хэл, Монгол бичгийн олимпиадаас алтан медаль, мөн Монгол хэлний улсын олимпиадаас хүрэл медаль, Монгол бичгийн хичээлээр улсын олимпиадаас тусгай байрын шагнал авч байсан байна.

 

Мөн тэрбээр 2022-2023 оны хичээлийн жилд ЭЕШ-д Улсын хэмжээнд хамгийн өндөр гүйцэтгэлтэй шалгуулсан сурагч ажээ. 

Холбоотой мэдээ