ӨМНӨГОВЬ: Нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага муу, гантай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-15 11:59:50

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар зуншлага тааруу бэлчээрийн ургамалын гарц муу байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

 

Тодруулахад бэлчээрийн ургамлын гарц, зуншлага 2023 оны наймдугаар сарын 15-ны  байдлаар нийт нутгийн 5 гаруй хувьд ногоотой, 55 орчим хувьд дунд зэрэг, 40 хувьд гантай байгаа юм.

 

Зуншлагын ерөнхий зураглалыг харахад аймгийн баруун бүс буюу Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумын нийт нутгийн 85-90 гаруй хувьд ногоо ургаагүй гантай, Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Цогтцэций сумын нутгаар зуншлага сайн байна.    

 

Холбоотой мэдээ