Нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага хэвийн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага энэ сарын аравны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд хэвийн, 10 орчим хувьд муу (гантай), бусад нутгаар дунд байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул,
Улаанбаатар, Төв, Говьсүмбэрийн нийт, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын
ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь,
Дорноговийн зарим, Өмнөговийн зарим сумын нутгаар хэвийн, Баянхонгор,
Өмнөговийн зарим, Увс, Говь-Алтай, Дорноговийн ганц нэг сумын нутгаар муу
(гантай), бусад нутгаар дунд (гандуу) байгаа аж.