Тэжээлийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс дөнгөж 7,4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-15 12:22:14

2016 оны есдүгээр сарын нэгний байдлаар Архангай аймгийн хэмжээнд өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээл 7,4 хувьтай байна хэмээн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Дархижав мэдээлэл өглөө.

Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын дагуу 2320,0 тонн өвс, 725.0 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй тус аймаг одоогоор 95,3 тонн өвс, 78,0 тонн тэжээл бэлтгэсэн аж.

Сумынхаа нөөцөд Өндөр-Улаан 100,3 тонн, Ихтамир 87,1 тонн, Цэцэрлэг 18 тонн, Хангай 5 тоннөвс тэжээл базааж, биелэлт 96,6-2,5 хувьтай гэсэн мэдээтэй. Бусад 15 сумаас мэдээ ирүүлээгүй байна. Тэд орон нутгийн сонгууль, самар, жимс гээд л завгүй байгаа сурагтай.

Архангай аймаг Л.Булган

 

 

 

Холбоотой мэдээ