ХОВД: Мөст сумын эмч нар хамгийн холдоо 370 км замыг туулан малчдад үйлчилдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-07 09:13:01

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөст суманд 530 малчин өрхийн 212 мянган толгой мал нутаглаж байна. 

Алтайн нурууны салбар уулсын дунд орших Мөст суманд  мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдаад өдгөө 80 жилийн түүхийг бүтээжээ.


Тус сумын мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжүүд 2023 оноос эхлэн
биe даан үйл ажиллагаа явуулах ажлын байртай боллооЭнэхүү ажлын байрны нээлтийн үйл ажиллагаа, тууз хайчлах ёслол 8 дугаар сарын 4-нд болж, Мөст сумын малын эмч нар, үе үeийн ахмад ажилтнууд, салбарын удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Мөст сумын мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжид 7-8 хүн ажиллаж байгаа.  Ихэнх малчин өрхүүд аймаг, сумын төвөөсөө алс хол амьдардаг тул Мөст сумын малын эмч нар ажлаа гүйцэтгэхийн тулд хамгийн холдоо 370 км бартаа саад бүхий замыг туулан малчны хотонд хүрч үйлчилдэг байна. 

Малын эмч нь мал, амьтны өвчлөл, гэмтэл, саатлыг оношилж, сэргийлэх, эмчлэх үүрэгтэй. Энэхүү эрхэм үүргээ биелүүлэх явцдаа үргэлж бие биенээсээ суралцаж, хамтдаа хөгжиж иржээ. 

Холбоотой мэдээ