Наадамчдад зориулан био 13 жорлон байрлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-05 18:12:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даншиг наадмын үеэр Сонгинохайрхан дүүрэгтэй гэрээтэй ажилладаг ТЦҮ ОНӨААТҮГ-аас наадамчдад зориулан био 13 жорлон байрлуулжээ.  


Тус газраас зам, талбайн 20 үйлчлэгч, жолооч, ачигч гээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хог тээврийн дөрвөн машинтайгаар ажиллав. Мөн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дөрвөн үйлчлэгч, усны хоёр, бохирын нэг машинтай нийт 45 хүн хог хаягдлыг цуглуулан ачиж тээвэрлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, жорлонгийн бохирыг соруулан зөөж байна.  

Холбоотой мэдээ