Амралтын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар дуу цахилгаантай аадар орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-04 10:27:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш, нөгөөдөр нутгийн хойд хагаст, энэ сарын 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см нэмэгдэх хандлагатайг ЦУОШГ-аас мэдээлэв.


Өнөөдөр Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны Ерөө, Эг, Балж, Барх Хангай нуруунаас эхтэй Түй, Онги зэрэг голуудын  усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдээд байна. Орхон /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа  гол /Дархан хот/, Бэлтэс гол /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/ Халх  /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 10-80 см Сөгнөгөр гол, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг 5-10 см давжээ. Харин Туул гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшинг 14 см даван үерлээд байгаа.


Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчин, тариаланч, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ