Нэгдсэн эмнэлэгт эмч хүрэлцэхгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр саяхан томилогдсон анагаах ухааны доктор Т.Серикжан тус эмнэлгийг эрс шинэчлэхээ мэдэгдлээ.
-Тус эмнэлгийн хүчин чадал нь 50 мянган хүнд үйлчлэх л боломжтой. Гэтэл энэ аймагт 100 мянга орчим хүн амьдран сууж байна. 2013 оны стандартаар авч үзвэл байр болон эмч нарын тоо хүрэлцэхгүй. Юуны өмнө дээшээ асуудал тавьж уг асуудлыг шийдэх арга хэмжээ авна. Тус эмнэлэг сүүлийн жилүүдэд багагүй техник, тоног төхөөрөмжтэй болсон. Гэвч эдгээр төхөөрөмж нь өнөөгийн дэвшлээс бас л хоцрогдсон. Иймд цаг үед тохирсон төхөөрөмж хэрэгтэй. Нөгөө талаар тус эмнэлэгт ажилладаг зарим эмч нар хувийн эмнэлэгтэй байна. Ингэж болохгүй, тэднийг албаны найман цагт улсын энэ эмнэлэгт ажиллуулах шаардлагатай байна. Эмч нарын мэдлэг мэргэжлийг улам дээшлүүлэх нь чухал. Иймд эмч нар нэг өдрийг өөр хоорондоо мэргэжил, туршлага солилцох өдөр болгож байна гэж ярилаа.
Ш.Айзаря