Туул голын түвшин нийслэл орчимд маргааш 10 см нэмэгдэх хандлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-03 11:22:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туул голын түвшин Улаанбаатар хот орчимд маргааш 10 см нэмэгдэх хандлагатай байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.


Өнөөдөр Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 160 см, Хангай нуруунаас эхтэй Орхон Хэнтий нуруунаас усжих Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгджээ. Орхон /Сүхбаатар/, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс гол /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр / Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 10-100 см Сөгнөгөр гол Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг 5-20 см давлаа.


Харин Орхон гол /Орхонтуул/, Туул гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэсэн хэвээр байгаа аж.

Түүнчлэн, маргааш баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй. Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ